ТЦА: Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ТЦА: Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй

2022 оны 4 сарын 15

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 2-р хороо Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллын хажууд зам тээврийн ноцтой осол гарлаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Энэхүү ослын талаарх дуудлага өглөөний 07.58 цагт тээврийн цагдаагийн албаны жижүүрт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн замын цагдаагийн алба хаагч хэргийн газар үзлэг шинжилгээ хийж байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй" гэлээ.  Иргэд та бүхнийг хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцох мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа.  

Өнөө өглөө 07.50 минутын орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Буянт-Ухаа 2” хотхоны хажууд зам тээврийн ноцтой осол гарсан байна.

Тодруулбал, Prius маркийн гурван автомашин, Land-200 маркийн нэг автомашинтай мөргөлдсөн бөгөөд хүний амь эрсдээгүй талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  Тус хэргийг дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

Иргэд та бүхэн замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоно уу.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
20
ouch an post
4
confuse an post
4
angry an post
10
636112
47 эможи

Цолмон
2022-04-15 11:36
3-н Prius нийлж байгаад 1 Land-ийг зоджээ дээ :D
keyboard_arrow_up