Тавдугаар давхрын цонхоор хөлөө унжуулан сууж байсан хүүг аварчээ Тавдугаар давхрын цонхоор хөлөө унжуулан сууж байсан хүүг аварчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тавдугаар давхрын цонхоор хөлөө унжуулан сууж байсан хүүг аварчээ

2022 оны 4 сарын 15

Дархан-Уул аймгийн Дархан сумын VIII багийн таван давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын14-ний 17:15 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 17:18 цагт очиж тус байрны оршин суугч иргэн А-гийн таван настай хүүг эсэн мэнд буулгаж, ээжид нь шилжүүлэн өгсөн байна.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, Хүүхэд тавдугаар давхрын цонхоор хөлөө унжуулан сууж байсан. Аврагчид орон сууцны дээрээс аврах олс ашиглан бууж, хүүг аюулгүй болгосон.

-Хүүхэд гэртээ ганцаараа байсан уу?
-Тийм ээ. Цонхондоо хамгаалалтын тор хийгээгүй айл байсан. Хүүг гэрт нь оруулаад ээжийг нь утсаар дуудаж, хүлээлгэж өгсөн гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636117
1 эможи

keyboard_arrow_up