НМХГ: “Нөөцийн махны бүрдүүлэлт“ хадгалалт,худалдан борлуулалтын үйл ажиллагаанд ХЯНАЛТ ШАЛГАЛТ хийж байна НМХГ: “Нөөцийн махны бүрдүүлэлт“ хадгалалт,худалдан борлуулалтын үйл ажиллагаанд ХЯНАЛТ ШАЛГАЛТ хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: “Нөөцийн махны бүрдүүлэлт“ хадгалалт,худалдан борлуулалтын үйл ажиллагаанд ХЯНАЛТ ШАЛГАЛТ хийж байна

2022 оны 4 сарын 15

 

Arslan.mn

Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, худалдан борлуулалтын үйл ажиллагаанд НМХГ-ын дэд даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02-03/303 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд:

Мал, мах бэлтгэн нөөцөлж буй 23 аж ахуйн нэгжийн бэлэн байдал, жижиглэн савлах тоног төхөөрөмж, махны савлагаа, бэлтгэсэн махны чанар, аюулгүй байдал, нөөц бүрдүүлэлт, тоо хэмжээ, хадгалалтын үйл ажиллагаанд хяналт хийж, нөөцөд бэлтгэсэн 12542.3 тн үхэр, хонь, ямааны махнаас нийт 67 дээж авч УМЭАЦТЛ-т нян судлал, шүлхий өвчний үүсгэгч, антибиотик, ивермектиний үлдэгдлийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар хүргүүлсэн бөгөөд худалдан борлуулах 463-н дэлгүүрийн махны хадгалалт, худалдаалалтын үйл ажиллагаанд мал эмнэлэг, хүнсний чанар, стандартын хяналтын 38 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж байна. УМЭАЦТЛ-ийн 22-1354-22-1367, 22-1376-22-1382, 22-1389-22-1390 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгийн хуудсаар 23 аж ахуйн нэгжийн нийт 67 дээжинд шүлхий өвчний үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг, Макролидын бүлэг, Хлорамфеникол, Ивермектин, E.coli O 157, Salmonella spp тус тус илрээгүй. Мэдрэхүйн шинжилгээгээр шаардлагад дүйцсэн. Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636124
0 эможи

keyboard_arrow_up