Нэг айлын гурван туслах малчныг ХАЙЖ БАЙНА
2022 оны 4 сарын 15
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Хадатын-Эх зүлэгт” гэдэг газар мал хариулж явсан гурван хүн сураггүй болжээ.
Тус газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 55 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т байрладаг. Малчдын хоёр нь мотоциклоор, нэг нь явганаар явж байжээ. Тэд сураггүй болсон тухай дуудлагыг онцгой байдлын албан хаагчид өчигдөр 22:40 цагт хүлээн авсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 03:55 цагт очиж, малчин А-гийн туслах малчин Н /58 настай, эмэгтэй/, А /47 настай, эрэгтэй/, Н /25 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайжээ. Тухайн газарт 5-7 м/с хүчтэй цасан шуурга шуурсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
2
1
2
636125
8 эможи
Зочин
2022-04-16 14:39
Ажлын хөлсийг өгөөгүй юм байгаа биз дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: