ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААРНА ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААРНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, ДУЛААРНА

2022 оны 4 сарын 17

Arslan.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах тул болзошгүй түймэр болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • Ирэх Мягмар гараг буюу энэ сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 21-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар,

  • 20-нд нутгийн зарим газраар,
  • 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
636166
10 эможи

keyboard_arrow_up