“Цагдаагийн алба хаагч 13 настай охинд буу тулган, харанхуй өрөөнд хорьсон гэх асуудлыг шалгаж байна“ “Цагдаагийн алба хаагч 13 настай охинд буу тулган, харанхуй өрөөнд хорьсон гэх асуудлыг шалгаж байна“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Цагдаагийн алба хаагч 13 настай охинд буу тулган, харанхуй өрөөнд хорьсон гэх асуудлыг шалгаж байна“

2022 оны 4 сарын 18

Ховд аймагт цагдаагийн алба хаагч 13 настай охинд буу тулган, гавлаж, мэдүүлэг авсан тухай мэдээлэл гараад буй. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өнгөрсөн амралтын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга болон аймгийн орлогч прокуророор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Дарви суманд ажиллаж байгаа.

Мөн Авлигатай тэмцэх газрын бүс хариуцсан комиссар тус суманд ажиллаж байна. Надад байгаа мэдээллээр, ажлын хэсгийнхэн тухайн охины ар гэрийнхэнтэй уулзсан. Мөн тухайн охиныг 24 цагийн турш өрөөнд байлгасан асуудал байхгүй гэх мэдээлэл бидэнд ирж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Цагдаагийн газраас утсаар “Охиныг хэсгийн төлөөлөгчийн байранд 24 цаг байлгаагүй. Тэнд дүү нартайгаа хамт байсан. Харанхуй өрөөнд хориогүй” гэсэн мэдээлэл өгсөн. Гэхдээ энэ бол зөвхөн тухайн аймгаас л хэлж байгаа мэдээлэл. Яг газар дээр нь ажлын хэсэг ажиллаж байгаа учраас нэгдсэн мэдээлэл тэд өгөх байх. Мөн ЦЕГ-аас энэ асуудалд анхаарал тавьж ажиллаж буйг хэлье"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
4
636203
8 эможи

Зочин
2022-04-18 15:28
Тийм хэрэг огт болоогүй гээд өнгөрөөчихөв
Зочин
2022-04-18 14:35
цагдаад ямар ч хүмүүжилгүй сурлага муу биеиин тамирт гайгүй юмнууд л ордог төлбөриин чадваргүй хүнии мөс чанаргүй ажаад байхад эцэг эх нь архи дарс ууна зодолдоно иим хүнии хүүхдүүд л орсон гэдэг үнэнии ортой юм биш үү цагдаа болоод эхнэр хүүхэд зоддог хадмаа үздэггүй новшнууд амьдралд олон эцэг эх ах дүү нь цагдаагаар түрүү барьсан хөгиин гарууд бүлт үсэрсэн багадаа тарчиг байсан гарууд дээрэнгүй болчихсон л явах юм билээ
keyboard_arrow_up