ПРОКУРОР: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН зохион байгуулжээ ПРОКУРОР: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН зохион байгуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН зохион байгуулжээ

2022 оны 4 сарын 19

Arslan.mn

Дундговь аймгийн прокурорын газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүх, Хүний эрхийн комиссын референт, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Авто тээврийн төвийн төлөөллүүд болон аймгийн 15 сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөлийн гишүүдийг оролцуулан нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулжээ. 

Зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газраас аймгийн эрүүгийн болон зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг сайжруулах, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр мэдээлэл хийж, анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцож, зөвлөмж гаргасан байна.

Зөвлөмжид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын уялдаа холбоо, үр дүнг сайжруулж аймгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх, иргэдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахад чиглэсэн ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636229
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up