Хадам эгчийгээ хөнөөж, өөрийгөө хутгалан гэмтээсэн этгээдийг баривчиллаа Хадам эгчийгээ хөнөөж, өөрийгөө хутгалан гэмтээсэн этгээдийг баривчиллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хадам эгчийгээ хөнөөж, өөрийгөө хутгалан гэмтээсэн этгээдийг баривчиллаа

2022 оны 4 сарын 19

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр сэтгэцийн өөрчлөлттэй иргэн хадам эгчийнхээ амийг зүй бусаар бүрэлгэсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолой хэсэгтээ зүсэгдсэн шархтай нас барсан байна гэх дуудлага ирсэн. Шалгахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироож хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлаг баривчилж, ажиллагааг явуулж байна.

Мөн дээрх гэмт хэргийг үйлдэж, өөрийгөө хутгалсан иргэн сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн хяналтанд байдаг болох нь тогтоогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
4
angry an post
8
636236
19 эможи

Зөв бич
2022-04-19 21:07
Хадам биш бэр эгч гэнэ. Нөхрийх нь дүү юм бол.
Зочин
2022-04-19 11:17
Өндөр улааны цус ойртсон балайнууд их шүү аймаарн
Зочин
2022-04-19 09:53
Хавар болоод гадуур сэтгэцтэй хүмүүс аймаар байна шд.Ийм хүмүүсээ бүгдийг тусгаарлаачээ.Хүүхэд нтррүү элдэв юм хэлнэ.Айлгаад бхюайна шд
keyboard_arrow_up