​АНУ-аас Монгол Улсад суух дараагийн Элчин сайдын нэр тодорчээ ​АНУ-аас Монгол Улсад суух дараагийн Элчин сайдын нэр тодорчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

​АНУ-аас Монгол Улсад суух дараагийн Элчин сайдын нэр тодорчээ

2022 оны 4 сарын 19

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байдены Засаг захиргаанаас дөрөвдүгээр сарын 15-ны өдөр АНУ-аас дэлхийн зарим улс орнуудад суух дараагийн Элчин сайдад нэр дэвшигчдийг зарлажээ. Тодруулбал, Монгол, Мали зэрэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд нарын нэр тодорчээ.  

Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд Ричард Ли Буанганыг нэр дэвшүүлсэн байна.  Ли Буанган нь Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, Сайд-зөвлөх зэрэгтэй бөгөөд өдгөө Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж багаа юм байна. Тэрээр үүнээс өмнө Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх туслахаар ажиллаж байжээ. 

Тэрээр Цагаан ордны олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа, Гадаадын хэвлэлийн төвүүд, Олон нийттэй харилцах товчооны Шуурхай хариу арга хэмжээний алба зэрэг байгууллагуудад хяналт тавьж ажилладаг байна.

Ричард Ли Буанган нь 1999 оноос хойш гадаад харилцаагаар мэргэшсэн бөгөөд Иерусалим дахь Ерөнхий консулын газар, хэвлэлийн дэд атташе, БНХАУ-ын Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, мөн Парис, Кот-д’Ивуарын Абижан хотуудад томилогдон ажиллаж байсан туршлагатай аж. 

Боловсролын хувьд АНУ-ын Калифорниа мужийн Сан Диего хотод төрж өссөн бөгөөд Техас мужийн Гэгээн Эдвардын Их Сургуулийг Улс төр, эдийн засагчаар төгссөн байна.  Тэрээр Төрийн департаментын олон шагнал хүртсэн бөгөөд мандарин хятад, франц, испани хэлээр ярьдаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
636242
2 эможи

зочин
2022-04-19 12:58
мандарин хятад гэж ямар хэл байдгын бэ? хятад хэлний мандарин аялга л гэж байдаг санагдахын. олон хүн уншихыг бодоод сайтар нягталж байгаарай.
keyboard_arrow_up