Автомашины эд ангид хавчуулагдсан эрэгтэйг гаргажээ
2022 оны 4 сарын 19
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... хорооллын “Задгай” Суудлын автомашин онхолдсон 1 хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 4 сарын 18-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн Б-ийн “Филтер” загварын суудлын автомашин онхолдож иргэн Б/57 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж сум дундын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
636244
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: