ПРОКУРОР: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр засаг дарга нартай хамтран ажиллана ПРОКУРОР: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр засаг дарга нартай хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр засаг дарга нартай хамтран ажиллана

2022 оны 4 сарын 19

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр тус дүүргийн 20 хороодын Засаг дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар прокурорын газраас “Гэр бүлийн хүчирхийлэл зөрчлийн улмаас хүүхэд хохирохоос урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”, “дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, дүүргийн хороодоос зохион байгуулсан ажил, үр дүн”, “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь” сэдвүүдээр мэдээлэл хийсэн байна.

Мөн тус дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргахад анхаарч, идэвхи санаачлагатай ажиллах, төрийг төлөөлөн шүүх хуралдаанд прокурорыг оролцуулах зэрэг асуудлуудаар санал солилцож, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636249
0 эможи

зочин
2022-04-19 12:54
прокурор овоо л ажиллаал бх юм.гүйцэтгэж бга ажил нь их хэл амтай,хэцүү ажил бх аа
keyboard_arrow_up