Сүүний урамшуулал болох 3.6 тэрбум төгрөг малчдын данс руу бүрэн шилжүүлжээ
2022 оны 4 сарын 19
Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор батлагдсан “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2022 оны 1, 2, 3 дугаар сарын сүүний урамшууллыг олголоо.
Сүү боловсруулах үйлдвэр, цехэд 2022 оны нэгдүгээр сард 2.1 сая литр, хоёрдугаар сард 2.2 сая литр, гуравдугаар сард 2.8 сая литр нийт 7.1 сая литр үнээний шингэн сүү бэлтгэн нийлүүлсэн 5,527 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгох 3.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636252
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: