Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй иргэдийг 11 дэх өдрөө хайж байна Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй иргэдийг 11 дэх өдрөө хайж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй иргэдийг 11 дэх өдрөө хайж байна

2022 оны 4 сарын 19

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар “Портер” машинтай зорчиж явсан 3 хүн дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс сураггүй болсон.

Тухайн иргэдийг “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас ОБЕГ-т дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

Дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг гурван хэсэгт хуваагдан Харлагын голын адагаас зүүн зүгт Майхан толгой хүртэл 3 км-т завиар, 6 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг Харлагийн голын адагаас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 24 км-т голын эргээр явганаар, 3 дугаар бүлэг Хялгант тосгоны бетон гүүрээс баруун зүгт 5 км-т Офицерын тохой, Хандгайт гэдэг газраас баруун урд зүгт 10 км-т Цагаан-Арал хүртэл, Дүгэрээ-Овоо гэдэг газраас баруун зүгт Дүгэрээ хар хошуу гэдэг газар хүртэл 7 км-т мотоциклоор тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон.

Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636261
0 эможи

Занга
2022-04-20 07:30
Мухар сүсгийн тайлбараар авч үзвэл хөөрхийсүүдийг эрлэгийн элч аваад явса байна
keyboard_arrow_up