Засгийн газрын автобааз өнгөрсөн оны 9 сард торгуульд 33,1 сая төгрөг төлжээ
2022 оны 4 сарын 20
Төрийн үйлчилгээний автомашинуудыг торгууль төсвөөс гардаг учраас замын хөдөлгөөний дүрэм журам биелүүлдэггүй болох нь шилэн дансны баримтаас тодорхой харагдаж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Засгийн газрын авто баазаас Замын хөдөлгөөний удирдах төвийн данс руу 2021 оны есдүгээр сард “ТОРГУУЛИЙН ТӨЛБӨР” гэсэн утгатай 33.108.100 төгрөгийн шилжүүлэг хийгдсэнийг уншигч та бүхэн дараах зургаас харж болно.
Торгуулийг төсвөөс өгдөг гэхээр энэ мөнгө татвар төлөгч бидний халааснаас гарч байгаа гэсэн үг. Хуулийн хэрэгжилт хангах үүргийг хүлээдэг Засгийн газрын харъяа газар ийнхүү хууль дүрэм зөрчөөд байх юм бол бусад нь хуулиа дагаж мөрдөх үү.
Эх сурвалж: updown.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
636296
1 эможи
Зангараа
2022-04-23 08:15
Торнуулийнхаа мэдээллийг тийш нь явуулаарай жолооч нараа тэнд төлж өгч байгаа гэнэ.
Зочин
2022-04-20 18:46
энэ баазад чинь тэтгэвэрт гарсан жолооч нар ажилладаг юм билээ.Энэ нь зүйд нийцэж байгаа юм болов уу.учрыг нь сонсвол тэтгэвэрт гарсан жолоочоо машин унадаг дарга нь явуулах дургүй байдаг гэнэ.үүнийг цэгцлээч ээ
зочин
2022-04-20 18:32
хамгийн олон удаа зөрчил гарагсанаа тодруулахгүй юм болов уу...н..
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: