Төсөвт байгууллагын машиныг 60 хувиар бууруулж, төр МАШИН ЭЗЭМШДЭГГҮЙ болно Төсөвт байгууллагын машиныг 60 хувиар бууруулж, төр МАШИН ЭЗЭМШДЭГГҮЙ болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Төсөвт байгууллагын машиныг 60 хувиар бууруулж, төр МАШИН ЭЗЭМШДЭГГҮЙ болно

2022 оны 4 сарын 21

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголыг парламентаар хэлэлцэж байна. Төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийг өчигдөр /2022.04.20/ хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн.

Тэгвэл Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголд төсөвт байгууллагын 9800 авто машины тоог 60 хувиар цөөлөхөөр тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон. 

Тэрбээр "Төсөвт байгууллагын авто машины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулна. Ингэснээр одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 авто машиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана" хэмээн онцолсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636299
0 эможи

keyboard_arrow_up