ЦЕГ: Өчигдөр нийт 183 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 ЖОЛООЧИЙГ илрүүлжээ
2022 оны 4 сарын 21
Энэ сарын 21-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1658 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1338, хулгайтай холбоотой 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 120, гэмт хэргийн шинжтэй 85 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 115, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 125, хүний биед халдсан 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 84, эрүүлжүүлэх байранд хоносон 183, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 61 тохиолдол гарчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
636304
4 эможи
Зочин
2022-04-23 18:37
hutsaad bai
Арслан.мн
2022-04-21 13:16
Ганц шөнө зөвхөн УБ хотын хэмжээнд дандаа 100 гаруй согтуу жолооч илрүүлдэг. Бодвол бүгдийнх нь жолооны эрх хасагддаг байх. Тийм байхад замын ачаалал буурахгүй байгаа нь юуных вэ? ТЦА эрх нь хасагдсан жолооч нарыг хянаж чадахгүй байна гэж ойлгож болох уу?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: