Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ
2022 оны 4 сарын 21
Туул голын сав газрын захиргааны удирдлагыг хариуцлага алдсан үндэслэлээр чөлөөлж, шинэ удирдлагыг томилжээ. Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд баталсан хугацаатай ажлын даалгаврыг хэрэгжүүлэн Туул голын сав газрын хяналт шалгалтын явцад голын эрэг дагуух хамгаалалтын бүсэд байрлах их хэмжээний хог хаягдал байгааг илрүүлж, цэвэрлэхээр болжээ.
Үүнд:
- БЗД-ийн нутаг дэвсгэр байрлах Хөлгийн голын эрэг дагуух хог хаягдал
- Туул гардены ойр орчмын хог хаягдал
- Туул голын хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн талбай дахь хог хаягдалтай байжээ.
Иймд Баянзүрх Дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус уг зөрчлийг арилгах, тогтмол хяналт шалгалт явуулахад хамтран ажиллах, үүссэн хогийг цэвэрлэх, ачуулах тал дээр хүсэлт, шаардлагыг албан бичгээр хүргүүллээ гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636322
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: