“Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурал болж байна “Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурал болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурал болж байна

2022 оны 4 сарын 22

Arslan.mn

“Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дахь жилдээ  Отгонтэнгэр их сургуулиас зохион байгуулж байна.

Тус хурлын зорилго нь хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын талаарх онол, практикийн ач холбогдол бүхий судалгааны илтгэл, шинэлэг үзэл санааг дэмжин хөгжүүлэх, багш, судлаачдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх, олон нийтэд сурталчлан таниулах, туршлага хуваалцах, хэрэглээнд нэвтрүүлэх,  дэмжих  эрдэм шинжилгээний эргэлтэд  оруулахад оршдог.

Arslan.mn

 Энэ удаагийн хурлыг НҮБ-ын Хүүхдийн сан, Солонгосын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр  Отгонтэнгэр их сургууль, Монгол Улсын  Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран зохион байгуулж байгаа бөгөөд бага насны болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал түүнчлэн 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйлчилгээний чанарын асуудал гэсэн 3 салбар үйл ажиллагааны хүрээнд 67 эрдэмтэн багш, судлаачдын 40 илтгэл хэлэлцэгдэж байна. Тухайлбал Анагаах ухааны эрдэмтэн багш нараас хүүхдийн ундны хэрэглээний асуудлыг үндэсний хэмжээнд судалсан судалгааны үр дүнг хэлэлцүүлж, цаашид хүүхдийн шингэний хэрэглээг нарийвчлан тооцсон судалгааг хийх шаардлагатай талаар санал дэвшүүлсэн бол боловсрол судлал, сэтгэл судлалын эрдэмтэн багш нараас 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн хүүхдэд тохиолдож болзошгүй эрсдэл, хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг хөндөж, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ хайрлах, тэврэлтийн ач тусыг таниулах, хөгжлийг дэмжих зөвлөмжийг ч боловсруулжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нас, бие,  сэтгэл зүйн онцлог, үе тэнгийнхний дээрэлхэлт, онлайн дарамт, сурлагын амжилт,  чанар, ковид-19  үеийн хүүхдийн амьдралын хэв маягийн өөрчлөлт зэргийг ч олон талаас нь судалж, санал, оролцооны  хэлбэрийг ч дэвшүүлсэн байна.

Энэхүү хурлын үйл ажиллагааг дүгнэн авч үзвэл Ковид -19 цар тахлын үед Монгол хүүхдэд  тохиолдсон сэтгэлзүйн болон хөгжлийн хямрал,  эрүүл мэнд, хамгааллын асуудал болон тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтыг зохион байгуулах хувилбарыг  санал болгосон цаг үеэ олсон, онол, практикийн ач холбогдолтой болжээ.  Мөн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын онцлог хэв шинж болсон 24 цагийн  ажиллагаатай цэцэрлэгийн хүүхэд, эцэг эх, тэнд ажиллаж байгаа багш, ажилтнуудын ажлын  өвөрмөц онцлог, хөгжлийн асуудал зэргийг хөндөж, шийдэх гарц,  хувилбаруудыг эрдэмтэн, профессор багш, нар судлаачид, салбарын мэргэжилтнүүд  судалж гаргасан байна.

 Монгол Улсын ирээдүй болсон хойч үеийн хөгжил, төлөвшилд анагаах ухаан, гэр бүл, сэтгэл судлал,  сурган хүмүүжүүлэх зүй, боловсрол судлалын чиглэлийн тэргүүлэх эрдэмтэд, тухайн салбарын багш судлаачид тулгамдсан асуудлыг хөндөж, шинэлэг санааг дэвшүүлж, төр засгийн бодлого, эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэхэд  сэтгэл гарган, гар бие оролцож байгаа нь ихээхэн давуу тал гэж үзэж байна.  

Arslan.mn

 Монгол хүүхдийн хөгжил төлөвшлийг судалж ирээдүй хойч үеийн төлөө сэтгэл, оюунаа зориулж  байгаа эрдэмтэн багш, судлаачдынхаа  эрдэм шинжилгээ, судалгааны ажилд  өндөр амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636326
0 эможи

Зочин
2022-04-22 20:00
Гадны санхуужилтээр ур дунгуй хурал хийхээ больмоор юм!!!
keyboard_arrow_up