ЦАГ АГААР: Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ ЦАГ АГААР: Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

2022 оны 4 сарын 24

Arslan.mn

Маргааш буюу энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. 

Салхи маргааш буюу энэ сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Энэ сарын 25-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Ирэх Мягмар гараг буюу энэ сарын 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
1
ouch an post
4
confuse an post
2
angry an post
4
636334
31 эможи

keyboard_arrow_up