НӨАТ-ын буцаалтыг Даваа гаригаас олгоно НӨАТ-ын буцаалтыг Даваа гаригаас олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын буцаалтыг Даваа гаригаас олгоно

2022 оны 4 сарын 24

Arslan.mn

Сангийн яамнаас Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг ирэх долоо хоногт олгохоор болсныг мэдээлсэн. Тэгвэл ирэх Даваа гаригаас НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож байгаа юм. Энэ дагуу нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.

Иргэдийн хувьд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоос дунджаар 200 мянган төгрөг хүртэл төгрөг авдаг гэх судалгаа ч бий. Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр 2022 оны   нэгдүгээр улирлын статистикаар нийт иргэдийн 90 хувь нь 100 хүртэл мянган төгрөг авдаг байна. Иймд өндөр орлоготой өрхүүдийг ч бас судлах хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636336
1 эможи

keyboard_arrow_up