Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт болно Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт болно

2022 оны 4 сарын 25

Arslan.mn

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 29-нд болохоор товлогджээ.

Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдах бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч, талийгаач Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар оролцох аж. 

Хэргийн талаар эргэн сануулахад анхан шатны шүүхээс тус хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн прокурорын байгууллагад буцаасан байдаг.  Харин прокурорын байгууллага нягталж дуусаад өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлсэн юм. Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтэл учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Н.Түвшинбаяр нь өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
636354
4 эможи

keyboard_arrow_up