ЖДҮ-ийн санхүүжилтийн КОРПАРАЦ байгуулахад туслахыг хүслээ ЖДҮ-ийн санхүүжилтийн КОРПАРАЦ байгуулахад туслахыг хүслээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮ-ийн санхүүжилтийн КОРПАРАЦ байгуулахад туслахыг хүслээ

2022 оны 4 сарын 25

Arslan.mn

Улс орнуудын эдийн засагт жижиг, дунд үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа, хөгжиж буй орнуудын зах зээлд албан ёсны ажлын байрыг ЖДҮ эрхлэгчид бүрдүүлж, 10 ажлын байр тутмын 7-г бий болгож байна.

Иймээс Монгол Улсад олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж, ЖДҮ-ийг дэмжих төрийн бүтцийг оновчтой болгох, төр хувийн хэвшил, олон улсын донор байгууллагын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий санхүүжилтийн корпораци байгуулж, ЖДҮ-ийн бүх үйлчилгээг нэг малгай дор нэгтгэх саналыг ХХААХҮЯ-наас гаргаж байна. Энэ талаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр илэрхийлж, ЖДҮ-ийн корпорацийг байгуулахад дэмжиж туслахыг хүслээ.

 

 

Уулзалтад ЖАЙКА-гийн суурин төлөөлөгчийн ажлаа өгөн нутаг буцаж буй Тамүра Эрико болон тус байгууллагын Монгол дахь шинэ даргаар ирж буй Танака Шиничи оролцлоо.Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт ЖАЙКА-гийн дэмжлэгээр “ЖДҮ-ийг дэмжих, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төсөл” хэрэгжсэн юм. Уг төслийн зээлээр нийт 900 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, ААН, үйлдвэр, үйлчилгээгээ өргөжүүлж, шинээр 14.000 орчим ажлын байр бий болсныг хоёр тал уулзалтын үеэр тэмдэглэж байв.

 

Мөн “ХААА-н нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах техник туслалцааны хэд хэдэн төсөл хэрэгжсэн. Түүнчлэн ЖАЙКА-гаас зохион байгуулдаг магистр, докторын хөтөлбөр, сургалтуудад хүнс, хөдөө аж ахуйн салбарын албан хаагч нарыг идэвхтэй хамруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636367
2 эможи

keyboard_arrow_up