НАРАА: Ипотекийн 70 саяын зээлийн талыг төлчхөөд байхад үндсэн төлөлтөөс 8 сая хасагддаг, энэ улс ёстой биш ээ НАРАА: Ипотекийн 70 саяын зээлийн талыг төлчхөөд байхад үндсэн төлөлтөөс 8 сая хасагддаг, энэ улс ёстой биш ээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НАРАА: Ипотекийн 70 саяын зээлийн талыг төлчхөөд байхад үндсэн төлөлтөөс 8 сая хасагддаг, энэ улс ёстой биш ээ

2022 оны 4 сарын 27

Arslan.mn

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкнуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгосон.

Орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн, олон нийтэд дэлгэсэн билээ. Улмаар  энэ асуудлыг зохицуулбал иргэдийн ипотекийн зээлийн хүү буурах боломжтой гэдгийг хэлж байсан.

Тэгвэл энэ талаар дуучин Нараа " Хүүш ээ хүмүүс ээ. За тэр хөрөнгөө босгоцон хүмүүсийн хөрөнгө булаацалдах асуудал яахав ээ. Байгаа юмыг булаацалдахад ч учир бий биз.

Гэтэл юм босгох гэж мах идэж яваа мань мэтийн дундчууд бол үнэндээ энэ банкуудын зээлийн хүү гээчид ёстой хуу шалгуулдаг юм байна.

Ипотекийн зээлд хамрагдах мөрөөдөл бол бараг хөөрхий минь залуу гэр бүл бүрийн л мөрөөдөл байх. Гэтэл тэр мөрөөдөл бол үнэндээ мөрөөдөх ч хэрэггүй эд байдаг  юм байна.

Юу гэхлээр зэрэг би нэг найзыгаа гуйж байгаад тухайн үед 2017 онд юмаа, нэг нзтайгаа нийлж ресторан нээх гээд байгаа бүхнээ хамж зарж үрээд, нэмж 4 өрөө байраа хүний нэр дээр худалдах худалдан авахаар оруулаад тэндээсээ найзынхаа нэр дээр 8% ипотекийн зээл гаргуулаад сар бүр төлдөг юм л даа.

Тэр бизнесээс болж цөм залилуулж 200 сая төгрөгийн элдэв өрийг ёстой мачийж байж дарж бардаг даваан даа яваам л даа зайлуул.

Тэгсэн өчигдөр банкин дээрээ очлоо. Тэр зээл ер нь хэдийн төлөлт үлдэж байна, би нийт энэ 5 жилд хэд төлсний хэд нь хүүнд хэд нь үндсэн зээлээс хасагдаж байгааг асуулаа.

70 сая төгрөгний зээл авсан байсан юм. Тэгсэн та зээл авснаас хойш 34.5 сая төгрөг төлж гэнэ.

Хүүе бүр овоошдээ гээд цааш нь сонстол үүний 8 сая нь үндсэн төлөлт тэгээд 26 сая нь хүүгийн төлөлт болсон байна гэнэ. Одоо таны үлдсэн үндсэн зээл 62 сая гаран байна гэх юм.

Шууд даралт ихсээд явлаа.

Юу вэ бид бүр зүгээр л энэ хэдэн арилжааны банкны хүүнүүдэд үнэндээ л арай л цөм шалгуулдаг юм байна. . Ёстой л Bank fucks me everyday юм байна.

Боддоо яаж залуу гэр бүлүүд өндийх юм бэ. Энэ их өртөг зардалд яаж залуу гэр бүр толгой амар оршин тогтнох юм бэ. 70 сая төгрөгний талыг өгчихөөд бхад үндсэн төлөлтөөс 8 сая хасагддаг, энэ улс ёстой бишээ.

Ийм улс гэж дэлхий дээр бхгүй. Орон сууцны лоан лизинг зээл Японд гэхэд жилийн 1,2% л байдаг. Тэр нь хүмүүсийн анхдагч хэрэгцээ учраас анхдагч хэрэгцээгээ бүтээгээд амар тайван амьдарч ажиллах боломжийг бүрдүүлдэг. Гэтэл манай улсын банкны систем бол үнэндээ хуу шаагч юм байна.

Та нар энэ талаар өөрсдийн мэдсэн үзсэн юм байна хуваалцаач, энэ Ипотекийн зээл л гэхэд ийм аймар байхад энэ улсад ер яаж амьдрах юм бэ" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
8
ouch an post
1
confuse an post
angry an post
4
636460
31 эможи

Зочин
2022-04-28 17:41
Үнэн2
T
2022-04-27 21:42
Дээрэм,ард түмнээ дээрэмдэж хувхай шуналтангууд, ард түмэн цөхрөад нэг өдөр л тэсрэнэ дээ
Зочин
2022-04-27 21:30
наад банкууд чинь улстөрчидтэй нийлээд монгол залуусыг зүгээр л хуу шулж байгаа юмаа. Үүнийг маш яаралтай өөрчлөх ёстой шүү монголчуудаа. банкууд бол дээрэмчдийн үүр уурхай тэднийг буудах ч багадна
Zochin
2022-04-27 21:17
Ugaasaa tegdeg sh dee bi yag 70 sayiin zeel avaad 8 jil bas tulsun teghed 8 say l hasagdsan bsan novsh
keyboard_arrow_up