А.Адъяасүрэн, Б.Бейсен нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна А.Адъяасүрэн, Б.Бейсен нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Адъяасүрэн, Б.Бейсен нарыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

2022 оны 4 сарын 28

Arslan.mn

Өчигдөр УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг түдгэлзүүлэх саналыг хэлэлцсэн. 

Халдашгүй байдлын дэд хороо 19.30 цаг хүртэл хуралдаад шийдвэрт хүрч чадаагүй тул маргааш дахин хуралдахаар болсон. 

Хуралдааны дараа Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлэл өгөх үеэр "Нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан буюу Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтад үндэслэн яллагдагчаар татсан.

Өөр гишүүдэд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хөгжлийн банктай холбоотой гэхэд 29 хэрэг бүртгэлийн хэрэг байна.  Одоогоор мөрдөн шалгах шатандаа яваа хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн тухайд, нотлох баримт уг хүрээндээ олдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй, шууд шүүхээр шийдэж болно" гэлээ.

Мөн энэ үеэр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх өндөр магадлал бүхий А.Адъяасүрэн, Б.Бейсен нарын тухайд "Гишүүдэд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636469
1 эможи

keyboard_arrow_up