Цагдаагийн хошууч З.Сүлд: Шинжлэн магадлахуйн “АНХНЫ ДОКТОР“ боллоо Цагдаагийн хошууч З.Сүлд: Шинжлэн магадлахуйн “АНХНЫ ДОКТОР“ боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн хошууч З.Сүлд: Шинжлэн магадлахуйн “АНХНЫ ДОКТОР“ боллоо

2022 оны 4 сарын 28

Arslan.mn Аливаа шинжлэх ухааны хөгжлийг түүний хэлний түвшингээр тодорхойлдог. Мэдлэгийн салбар хөгжих тутам түүний категори, ойлголт улам цэгцэрч ойлголтын нэгдмэл тогтолцоо төлөвших зүй тогтолтой. Уг зүй тогтол шинжлэн магадлахуйн мэдлэгийн салбарт ч мөн хамаатай.
   Шинжлэн магадлахуйн салбарын мэргэжлийн хэл болон нэр томъёоны асуудлыг хөндөхийн тулд, юуны өмнө, тус мэдлэгийн салбарын онцлог талыг нээн илрүүлэх хэрэгтэй. Эдгээрээс онцолбол: нэгдүгээрт, шинжлэн магадлахуй нь олон шинжлэх ухааны уулзвар дээр оршдог, хоёрдугаарт, шинжилгээ хийх ажиллагааг тодорхой мэдлэгийн салбарт тусгай мэдлэг эзэмшсэн мэргэжилтэн хэрэгжүүлдэг, гуравдугаарт, уг ажиллагааны эцсийн үр дүн болох шинжээчийн дүгнэлтийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын түвшинд үнэлж, хэрэглэдэг. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг зөвхөн хэрэг шалгах, хянах, шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох мөрдөгч, шүүгч, прокуророос гадна өмгөөлөгч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон уг ажиллагааны бусад оролцогч тал уншиж, танилцдаг. Иймд уг баримт бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэй, утга агуулга энгийн, ойлгомжтой, товч, оновчтой хэлбэрээр боловсруулах шаардлагатай.
   Үүнд шинжлэн магадлахуйн буюу мэргэжлийн хэл, нэр томъёо чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь, өнөөгийн даяаршил, техник, технологийн үсрэнгүй хөгжил, мэдээ, мэдээллийн хурдацтай тархалт, мэдлэгийн нэгдэл, ялгарал зэрэг үйл явцын нөлөөгөөр шинжлэн магадлахуйн салбарт шинэ үг, ухагдахуун, нэр томъёо ямар ч хяналтгүй нэвтэрч, зарим нь хэрэглээнээс түрэгдэн гарсаар байна. Иймд эдгээр тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нээн илрүүлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох шаардлага тус салбарын чухал зорилтын нэгд тооцогдож байна.
   Дээрх байдалтай уялдуулан бид шинжлэн магадлахуйн салбарын мэргэжлийн хэл, түүний бүтцийн язгуур хэсэг болох нэр томъёог шинээр бүтээх, оноож тогтоох явцад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг онол, салбарын хууль тогтоомж, хэрэглээ гэсэн хүрээнд цогц авч үзэж, дүн шинжилгээ хийсэн болно. Судалгааны үр дүнгээс үзэхэд шинжлэн магадлахуйн практикт нэр томъёог оновчгүй бөгөөд олон салаа утгатай оноон тогтоож, хэрэглээнд нэвтрүүлэх хандлага түгээмэл ажиглагдаж байна. Энэ нь угтаа, тус мэдлэгийн салбарын онолын хөгжил төлөвшил, шүүхийн шинжилгээний практик үйл ажиллагааны чанар, үр дүнд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
   Иймд шинжлэн магадлахуйн салбарын мэргэжлийн хэл, түүний бүтцийн язгуур хэсэг болох нэр томъёог тус салбарын үйл ажиллагааны онцлог, өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага болон олон улсын чиг хандлагад нийцүүлэн тэдгээрийг эмхэлж цэгцлэх, нэгтгэх, хэвшүүлж, нутагшуулах, цаашлаад тэдгээрийн нэгдмэл тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн энэ чиглэлд үндэсний болон олон улсын стандартад нийцсэн тайлбар болон сэдэвчилсэн толь бичиг үгүйлэгдэж байгаа тул тус диссертацид уг асуудлыг тусгайлан авч, хөндсөн болно.
   Дээрх тулгамдсан асуудлыг хураангуйлан авч үзвэл:
-Олон шинжлэх ухааны уулзвар дээр оршдог тул шинжлэн магадлахуйг нийлэг мэдлэгийн салбарт тооцдог. Үүнтэй уялдаад тус салбарын үндсэн субьект болох шинжээч (мэргэжилтэн)-ээс олон талын мэдлэгтэй байхыг шаарддаг;
-Салбарын хууль тогтоомжид тусгалаа олсон зарим ойлголт, нэр томъёог илт зөрүүтэй оноон тогтоож, хэрэглэсэн;
-Манай орны хувьд шинжлэн магадлахуйн салбарын мэргэжлийн ойлголт, нэр томъёо, гол төлөв, гадаад хэл (орос, англи, франц, герман гэх мэт хэл)-нээс эх хэлэнд шууд хөрвүүлэн буулгаж, оноон тогтоодог тул хэрэглээнд “махчилсан” орчуулгын хэлбэр давамгайлсан.
-Тус мэдлэгийн салбарын ойлголт, нэр томъёо, өнөөг хүртэл, нэгдмэл тогтолцоонд ороогүй, нэгдмэл зохицуулалтгүй байсаар байна.
   Эдгээрийн нөлөөгөөр тодорхой мэргэжлийн салбарт төдийгүй шинжлэх ухаанд бүхэлд нь оновчгүй ойлголт, нэр томъёо, ухагдахуун эрчимтэй нэвтэрсээр байгаа нь уг судалгааны ажлыг судлах болсон онолын болон практик хэрэгцээ шаардлага юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
636505
4 эможи

Эбо
2022-04-28 16:11
мундаг дайчин найздаа баяр хүргэхийн ялдамд цаашдын эрдэм, судлалын ажилд нь амжилт хүсье.
keyboard_arrow_up