Т.Ганболдын гэрлэлтийг хүчингүй болгосон Улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгожээ Т.Ганболдын гэрлэлтийг хүчингүй болгосон Улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Т.Ганболдын гэрлэлтийг хүчингүй болгосон Улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгожээ

2022 оны 4 сарын 29

Улсын бүртгэлийн ерөнхий газар "Алтан дорнод монгол" ХХК-ийн захирал Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хүчингүй болгосон гэх асуудал нь олны анхаарлын төвд байгаа юм.

Уг асуудлаар УБЕГ-аас мэдээлэл хийх үеэрээ "Тэд 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэвч иргэн Т.Ганболд гэрлэлтээ хууль бус гэх үндэслэлээр УБЕГ-т гомдол гаргаж, "Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлт бүртгүүлж байгаагүй" гэж мэдүүлсэн. Энэ гомдлын дагуу Улсын байцаагчийн дүгнэлт гарч, гэрлэлтийг хүчингүй болгосон. Манайх тус гэрлэлтийг хууль бус, хүчин төгөлдөр биш гэж үзсэн" гэсэн юм.

Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд иргэн Д.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хүчингүй болгосон Улсын байцаагчийн дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, тэд одоо хууль ёсны гэр бүр мөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
636515
16 эможи

Зочин
2022-04-30 09:33
Энэ шүүх шийдэх юмаа шийдэхгүй айлын гэр дотор орно ннэ улс юу уруу л яваад бна дааа Луйварчидаа бол хүёгэрэхгүй ккк
Зочин
2022-04-29 22:10
Айхтар шулам байхнээ
Зочин
2022-04-29 11:54
Өөрийн биеэр ирээгүй байхад нь бүртгэсэн бол харин хууль зөрчсөн юм бишүү. УБЕГ их но той шүү. Ганболд цадахаар авилга өгч дээ тэдэнд
keyboard_arrow_up