Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг ӨНӨӨДӨР ШИЙДВЭРЛЭНЭ Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг ӨНӨӨДӨР ШИЙДВЭРЛЭНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг ӨНӨӨДӨР ШИЙДВЭРЛЭНЭ

2022 оны 4 сарын 29

Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа өнгөрсөн даваа гаригт УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн лхагва гаригт хуралдаж эхэлсэн ч одоогоор шийдвэр гаргаагүй байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хуулийн хугацаанд нь багтаан яаралтай хэлэлцэх шаардлагатай байгааг анхааруулсан юм. Тэрээр “УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх ёстой учраас Халдашгүй байдлын дэд хороо 09:00 цагт хуралдана. Иймд чуулганы дэг, дараалалд өөрчлөлт оруулсан. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас, 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Маргааш 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636521
1 эможи

keyboard_arrow_up