Зургаахан настай ахынхаа амийг 2 настай охин аварна гэж үү Зургаахан настай ахынхаа амийг 2 настай охин аварна гэж үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Зургаахан настай ахынхаа амийг 2 настай охин аварна гэж үү

2022 оны 4 сарын 29

Arslan.mn “Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өчигдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүслээ. тэд өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд хандив цуглуулах үйл ажиллагаагаа эхлүүлж буй бөгөөд хандиваа цуглуулж дуустал талбайгаас явахгүй хэмээсэн юм.

Тэд бал зарахын зэрэгцээ Хараагүйчүүдийн үндэсний төвийнхнөөс илгээсэн давсаар хийсэн сувинерыг зарж буй юм. Тус төвөөс хүүгийн эмчилгээнд зориулж тэдгээр бүтээгдэхүүнээ хандивлажээ.

 Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд 520 төгрөгийн өртөгтэй аж. Түүнчлэн хүүгийн донор болохоор эгч, дүү нь хоёр нь шинжилгээгээ өгөөд, бэлтгэлээ хангаж эхэлжээ.

     Б.Тэмүүлэн хүүгийн аав Н.Батзул хэлэхдээ "Бидний та бүхэнд хандаж байгаа шалтгаан нь бидний хайртай хүү Б.Тэмүүлэн 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хавдартай гэдэг нь оношлогдож өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Монголчууд бидний хэлж заншсанаар хүүхдийн таван нас хүртэл шүт гэдэг үг байдаг. Гэтэл миний хүү тэр насаа эмнэлгийн орон дээр дуртай амттанаа идэж ч чадахгүйгээр эм ууж өнгөрөөсөн байна. Бид бүхэн 2019 оноос хойш энэхүү өвчинтэйгөө тэмцэж байна. Гэсэн хэдий ч 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хяналтын шинжилгээгээр  Монголд эмчлэгдэх боломжгүй болсон учраас бид яаралтай Турк улсыг зорих болсон. Эмчилгээний төлбөр 500 гаран сая төгрөгөөр үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай боллоо.

Тиймээс Монгол ахан дүүсээсээ туслаач хэмээн хүсэж байна.  Өөрсдийн боломж бололцоо, ахан дүүсийн дэмжлэг байгаа хэдий ч их мөнгөний захад хүрч чадахгүй байна. Хүүхдийнхээ ийм байдлыг харахад миний сэтгэл өдөрт хэд нурж байна. Мөн дүүгийнхээ, ахынхаа төлөө хоёр охин маань донор болох гээд бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна. Аав ээж нь ч гар хүрч үзээгүй хоёр охиндоо мэс хүргэх гэж байгаадаа хэцүү байна. Гэхдээ хүүгээ гаргуунд гаргаж болохгүй. Энэ бүхнийг эцсийг хүртэл тэмцэнэ.

Arslan.mn

Бид байгаа эд хөрөнгөө зараад, ажлын газрын хамт олон, ах дүү хамаатан саднууд дэмжиж байгаа ч тэр их мөнгийг цуглуулахад хугацаа их шаардаж байна. Цаг хугацаа удаж тусам хүүгийн маань биеийн байдал муудаад байна.Та бүхэн минь чадлаараа туслаарай. Бидний хүч үнэхээр хүрэхгүй байна.

    Чөмөг шилжүүлэх хагалгааны донор заавал төрсөн ах, эгч дүү байдаг юм байна. Эцэг эх, ялангуяа эцгийн таарах магадлал тун бага байдаг юм байна. Хүү маань сульдсан. Алхаж гишгэж чадахаа байсан. Хэвлий хэсэг нь томорсон. Мөн биеэр нь цусан тууралт үүссэн. Мэдээж хоёрхон настай охиндоо мэс хүргэж ахынх нь донор болгох гэж байгаад эцэг хүний хувьд маш хүнд шийдвэр байлаа. Бидэнд одоо 100 сая төгрөг л байна. 500 сая болгочихвол хүүхдээ аварч чадах нь.Эмнэлгийн зүгээс донор болсон хүнд ямар ч гаж нөлөө байхгүй гэж байгаа. Гэхдээ хүнээс элэг бөөрийг нь авахаар яадаг билээ. Хос чөмгийг нь авахаар яадаг юм байгаа юм мэдэхгүй" гэв.

Arslan.mn

    Харин ээж Б.Энхтуяа "Бид хоёр 2013 онд их дээд сургуулиа төгсөөд түүнээс хойш орон нутагтаа ажиллаж, амьдарч нэг ч сар амралгүй улсад ажиллаж, татвар шимтгэлээ төлсөөр ирсэн. Гэтэл өнөөдөр үнэхээр санхүүгийн боломж хүрэхгүй байна. Хамаг юмаа зарсан ч хүрэхгүй байна. Монгол орноос гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай гээд бичиг хийгээд өгчихсөн. Ээмэг зүүлт, гэр орноо бүгдийг нь зарсан ч өчүүхэн хэсэг нь л бүрдэж байна. Тиймээс Монголынхоо ард түмнээс сэтгэлийн дэм хүсэж байна. Хүү маань одоо "Би намар сургуульд орно тийм ээ" гээд өдөр бүр ярьдаг. Үнэхээр хүүгээ сургуульд ороод бусдын адил амьдраасай гэж эх хүний хувьд чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний охин ч гэсэн "Би дүүдээ донор болоод эрүүл болгоно" гэж ярьдаг. Бид хоёр зогсолтгүй хөдөлмөрлөдөг. Цаг хугацаа байдаг бол өдөр шөнөгүй ажиллаад энэ мөнгийг босгомоор байвч өнөөдөр хугацаагүй болчихоод ард түмнээсээ тусламж хүсэж байна. Чин сэтгэлээсээ гуйж байна" хэмээсэн юм.

  "Нэг сэтгэл- нэг амь" хандивын аянд нэгдэж, энэхүү гэр бүлд туслахыг хүсвэл Хаан банк 5845426180 Н.Батзул гэсэн дансаар хандив өргөхийг нийт монголчууд болон гадаадад амьдарч буй монголчууд та бүхнээсээ хүсэж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636531
1 эможи

keyboard_arrow_up