Н.Түвшинбаярт 12-20 жил, эсвэл БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял онооно Н.Түвшинбаярт 12-20 жил, эсвэл БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял онооно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Түвшинбаярт 12-20 жил, эсвэл БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял онооно

2022 оны 4 сарын 29

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.29/ боллоо. 

Шүүх бүрэлдэхүүн Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх тавдугаар сарын 12-ны өдөр товлолоо.

Ингэхдээ хохирогч талын өмгөөлөгчөөс тавьсан хүсэлтийг үндэслэж, шүүх хурлыг хаалттай явуулахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр шүүх хуралд 10 орчим гэрч оролцох ажээ. 

Прокурорын байгууллагаас Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн  гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Хуульд зааснаар түүнд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноох магадлалтай аж. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
4
636544
11 эможи

Зочин
2022-05-01 16:29
Ямар юмны 20 жил.бүх насаар нь нэг бол цааз.санаатай хүн амь биздээ оц ноцтой
Зангараа
2022-05-01 07:14
Бүх насаар нь хорих бол бүх насаар нь жаргаана гэж сонсогдож байна. Ингэж хөнгөн ял оноож болохгүй. Энхбат яаж зовж шаналж үхсэнийг түүнд ойлгуул, ойлгохгүй бол албадлага хэрэглэж болно ш дээ.
keyboard_arrow_up