СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж гэмтжээ
2022 оны 5 сарын 02
Хоёр давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2022 оны 05-р сарын 01-ний өдрийн 18:00-д “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах 2 давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл ирүүлсэн байна.
Энэ дагуу шалгахад 10 сартай эрэгтэй хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш тонгойх үед тор нь мултарч унаж гэмтсэн байжээ.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
9
1
636586
13 эможи
зочин
2022-05-02 15:43
ямар тэнэг нь хүүхдээ цонхны тавцан дээр суулгаад орхидог байнаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: