Б.Баасанцогтыг дахин НЭГ САР хорихоор шийдвэрлэлээ Б.Баасанцогтыг дахин НЭГ САР хорихоор шийдвэрлэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баасанцогтыг дахин НЭГ САР хорихоор шийдвэрлэлээ

2022 оны 5 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нарыг оролцуулан хянан хэлэлцсан байна. Ийнхүү, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн”, мөн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих нэгдүгээр хугацааг нэг сарын хугацаагаар буюу 2022 оны тавдугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны зургаадугаар сарын 7-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэжээ. 

Урьд нь шүүхээс түүнийг энэ үндэслэлээр 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс тавдугаар сарын 07-ны өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хорьсон юм.

Яллагдагч Б.Баасанцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг / Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ заасан зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын шатанд хэргийг хянаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
636604
1 эможи

keyboard_arrow_up