ЗГ: БНСУ-ын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөллөө
2022 оны 5 сарын 04
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.05.04/ болж байна.
Хуралдаанаар визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ингэхдээ аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Засгийн газрын тогтоол 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
636651
2 эможи
zochin
2022-05-04 15:09
manai irged solongosruu viznii asuudal hvnd shvde ene tal dr shuurhai olon ywdal suudal boldog shv
Зочин
2022-05-04 13:17
Manaih hezee solongosruu vizgui boloh we
Би
2022-05-04 12:20
Буцах хяналт чанга байх хэрэгтэй.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: