IZI.MN мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ нэвтрүүллээ IZI.MN мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ нэвтрүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

IZI.MN мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ нэвтрүүллээ

2022 оны 5 сарын 04

Arslan.mn

www.izi.mn цахим их дэлгүүр,  “Элит тойм медиа групп” ХХК хамтран онлайн дэлгүүрийн мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээг нэвтрүүллээ.

 www.izi.mn  цахим их дэлгүүр нь бараа бүтээгдэхүүн хадгалах агуулахын үйлчилгээ, цахим борлуулалт, хүргэлт, сурталчилгаа, контент бүтээх зэрэг онлайн худалдаа хийхэд шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор шийдсэн ГҮЙЦЭД үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог платформ юм.

“Элит тойм медиа групп” ХХК нь мэдээллийн www.toim.mn сайт болон видео контент, зар сурталчилгаа, анимэйшн, баримтат кино, хөрөг нэвтрүүлэг, гэрэл зургийн үйлчилгээ эрхэлдэг хэвлэл мэдээлэл, сурталчилгааны мэргэжлийн байгууллага билээ.

Онлайн худалдаагаар тэргүүлэгч барууны орнуудад “бид бараа биш зураг зардаг” гэх үг байдаг. Учир нь хүмүүс цахимаар худалдан авалт хийхдээ барааг бодитоор үзэх боломжгүйгээс зөвхөн зураг болон цахим дэлгүүр эрхлэгчид итгэн бараагаа сонгодог. Тиймээс барааны зураг авалт онлайн худалдааны хувьд онцгой ач холбогдолтой юм.

Сайн зургаас барааны чанар, өнгө, гадаад үзэмж, овор, хэлбэр, хэмжээ, хийц болон хэрэглээний талаар ч мэдээллийг авч болдог. Тэгвэл онлайн дэлгүүрт борлуулж байгаа барааг сайн зургаар хэрхэн борлуулах вэ? Хамгийн энгийнээр хэлбэл зураг маань бодит мэдрэмж өгч чаддаг, анхаарал татсан бас төсөөлөгддөг байх ёстой.  Бодит мэт мэдрэмж өгч чадахгүй зураг хэрэглэгчийн итгэл үнэмшлийг бууруулаад зогсохгүй бүтээгдэхүүний борлуулалтад шууд нөлөөлдөг.

Түүнчлэн  барааг бодитоор харж, барьж үзсэн мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд зураг наад зах нь өнгө зөрөх ёсгүй, мөн худалдан авагчид сэдэл төрүүлэхүйц сонирхолтой байх ёстой. Гэхдээ зургийг их засварлах тусам бодит байдлаасаа өөрчлөгддөг. Гэхдээ бодитой харагдуулж байна гээд сонирхолгүй зураг тавиад байвал борлуулалт нэмэгдэхгүй. Төсөөлөл өгөх нь барааны тухай мэдээллийг хэр сайн шингээж, хэрэглэгчид хүргэж чадах вэ гэдэг асуудал юм. Тухайлбал, хувцасны хувьд хэрэглэгч өмссөн тохиолдолд хэрхэн харагдах тухай төсөөлөл өгөх ёстой байдаг. Мөн материал, нарийн хэсгүүдийг детальчилж харуулах хэрэгтэй болдог. Цахим дэлгүүрийн бүтээгдэхүүнийг санал болгохдоо олон талын ур чадварыг шингээх тусам хэрэглэгчид худалдан авах сэдэл төрүүлдэг.

Энэ бүгдээс онлайн дэлгүүрийн барааны зураг борлуулалтанд шууд нөлөөлдөг гэдгийг харж болно.

Худалдаа эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнийхээ зургийг гар утсаараа дарах уу эсвэл мэргэжлийн гэрэл зургийн үйлчилгээ сонгох уу? гэдэгт эргэлзсэн хэвээр байгаа юм. Хэдийгээр интернэт орчин дахь мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагаж, суралцаж өөрийгөө хөгжүүлж, барааныхаа зургийг өөрөө дарах боломжтой ч барааг “амь оруулахад”  мэргэжлийн гэрэл зурагчны мэдрэмж шаардлагатай болдог. Зарим тохиолдолд мэргэжлийн тайзтай орчин, гэрэлтүүлэг, тусгай тоноглол, манекен, модель, мэргэжлийн гэрэл зургийн аппарат, өндөр хүчин чадалтай компьютер зэрэг зүйлс  зэрэг техник технологи өрсөлдөөн ихтэй энэ салбарт чухал болсоор байна.

Ийм учраас худалдаа эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнийхээ зургийг дарж хэрэглэгчид хүргэхэд зургийн нарийн мэдрэмж болон мэргэжлийн олон ур чадвар дутагдах асуудал тулгардгаас хамаарч мэргэжлийн гэрэл зургийн багт хандахаас аргагүйд хүргэдэг.

Гэвч онлайн худалдааны үйлчилгээнд зориулсан хурд, чанар, хямд үнийн сонголт бүхий гэрэл зургийн мэргэжлийн багийн үйлчилгээ хараахан бий болоогүй байсан нь худалдаачдад тулгардаг хүндрэлийн нэг хэвээр байв.

Тэгвэл онлайн худалдаагаар тэргүүлэгч барууны орнуудад уг асуудлыг мэргэжлийн гэрэл зургийн компанийн үйлчилгээг авах замаар шийдвэрлэж хэвшсэн байдаг. Энэ л олон улсын жишиг стандартын дагуу www.IZI.mn цахим их дэлгүүр болон “Элит тойм медиа групп” хамтран Монголдоо анх удаа цахим худалдааны платформын болон цахим худалдаанд зориулсан бараа бүтээгдэхүүнийхээ, тэр ч бүү хэл бизнесийн өнгө төрх, имижээ бүрдүүлэх сурталчилгааны зураг, видео контентдоо ч ашиглаж болох зургийг мэргэжлийн түвшинд авч бэлтгэх шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Та манай хамтарсан багт бүтээгдэхүүнийхээ зургийг даатгаж, худалдааны бусад асуудалдаа илүү анхаарах боломжтой болж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636662
0 эможи

keyboard_arrow_up