АТГ: Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх санал прокурорт хүргүүлэв АТГ: Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх санал прокурорт хүргүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх санал прокурорт хүргүүлэв

2022 оны 5 сарын 04

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 17 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 103 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 81 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 604 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 571 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хэрэгт 24 объектод нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636666
0 эможи

keyboard_arrow_up