СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Засварын ажил хийж байгаад дам нуруунд дарагдан амиа алджээ
2022 оны 5 сарын 05
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай” ашигладаггүй агуулахын дээвэр нурж нэг хүн дарагдсан тухай дуудлагыг 16:28 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 500 метр зам туулан очиход иргэн Шын эзэмшлийн ашигладаггүй хуучин 20х8 метрийн хэмжээтэй агуулахад дотор засварын ажил хийж байсан тус сумын 5 дугаар багийн харьяат иргэн 57 настай эрэгтэй агуулахын дээврийн бетон хийцтэй дам нуруунд даруулж нас барсан байсныг гаргаж ,цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
11
4
4
2
636697
23 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: