ШАЛГАЛТ: Монголд худалдаалагдаж буй “Kinder“ шоколад аюулгүй нь батлагдлаа
2022 оны 5 сарын 05
Бельги улсын Арлон хотод үйлдвэрлэсэн Салмонелла нянгаар бохирдсон байж болзошгүй Kinder surprise 20 гр нэрийн бүтээгдэхүүн манай улсад орж ирээгүй талаар Эрүүл Мэндийн Яам өөрийн цахим хуудаснаа албан ёсоор мэдээллээ.
Монгол улсад албан ёсоор худалдаалагдаж буй Kinder Surprise 20 гр брэндийн шоколад нь ОХУ-д үйлдвэрлэгддэг ба бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн огноо, цувралын дугаар нь хяналт шалгалтын явцад аюулгүй гэдэг нь тогтоогдсон.
Тиймээс эх сурвалж нь тодорхойгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ташаа мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636702
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: