Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

2022 оны 5 сарын 05

Дорнод аймгийн Баяндун сумын “Согоот” гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 4-ний 13:30 цагт бүртгэгджээ.

Тодруулбал аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 километрт, сумын төвөөс баруун хойд зүгт долоон километрт түймэр гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд хээрийн түймрийг 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 15:30 цагт бүрэн унтраажээ.

Сэрэмжлүүлэг:

Иргэд та бүхэн хуурайшилт ихтэй /түймрийн аюултай үе/ хавар, намрын улиралд ой, хээр ил гал түлэх, чүдэнз асаах, тамхи татахаас татгалзаж, цог нурам хаяхгүй байхыг анхааруулж байна.

“Түймрийн аюултай үе” гэдэг нь тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636709
0 эможи

keyboard_arrow_up