Шангри-Ла худалдааны төвийн хажууд “явган хүний зам хааж байрлуулсан“ ТҮЦ-ийг нүүлгэлээ Шангри-Ла худалдааны төвийн хажууд “явган хүний зам хааж байрлуулсан“ ТҮЦ-ийг нүүлгэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шангри-Ла худалдааны төвийн хажууд “явган хүний зам хааж байрлуулсан“ ТҮЦ-ийг нүүлгэлээ

2022 оны 5 сарын 05

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Шангри-Ла худалдааны төвийн хажууд иргэд дур мэдэн шөнийн цагаар түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байрлуулжээ. ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан тул Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд тухайн иргэнтэй уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулсны үндсэн дээр тус иргэн ТҮЦ-ээ өчигдөр орой нүүлгэн шилжүүллээ.

ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний зам дээр байрлуулснаас гадна автомашины үзэгдэх орчныг хязгаарлажээ. Мөн замын эсрэг талаас цахилгаан татсан нь аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг бүхий л байдлаар дэмжин ажиллахыг эрмэлзэж буй. Гэхдээ холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөх, иргэдэд хор уршиг учруулахгүй байх зүй ёсны шаардлагыг тавьж байгаа юм гэж Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
636714
5 эможи

Зочин
2022-05-08 15:18
Энэ ТҮЦ ээс хэчнээн хүн амьдралаа залруулж байгааг бодж үзэх хэрэгтэй
Бадамсэд
2022-05-08 12:52
Хүнд пязда вэ? Ямбий амбаараа хотын хамгийн гоё хэсэг чирч ацраад тавьчихдаг
Ханд
2022-05-05 21:06
Энэ түц гэдэг энэ автобус нь буудлуудаас холдуулбал яасан юм бэ хэдэн жил сар хөлдөж муудсан бараагаа зараад хүүхдүүд өвчин тусаж бна шүү жорлон байхгүй өдөржингөө түц гэдгийн ар талд нь шээж баагаад бдаг юм бна лээ дотоод хэргийн их сургуулийн замын урьд хойно бгаа түцнүүдийг буулгаж өгөөч хотын даргаа анхааралдаа аваарай хашаатайгаа адилхан
ИРГЭН
2022-05-05 18:23
ДЭМЖИНЭ ГЭХЭЭР ЮУ Ч ХИЙЖ БОЛНО ГЭЖ ОЙЛГООД БАЙХ ШИГ БАЙНА, ЯААЧ МУУЖИРСАН ГЭСЭН УЛС ОРОН СТАНДАРТАА АЛДАЖ БОЛОХГҮЙ, ХЯНАЖ БАЙХГҮЙ Л БОЛ МАРГААШААС НЬ ХОР БОЛОХ ЮМ ХИЙЖ ЭХЛЭНЭ
Зочин
2022-05-05 16:51
СБД их сайн байна. СХД, БГД явган хүний зам таглаж тавьсан хүрэн амбааруудыг зайлуулаад, явган зорчигч чөлөөтэй явах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Нэг автобусны буудал дээр 10-20 амбаар байна.
keyboard_arrow_up