СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан скутертэй зорчигчийг автомашинаар мөргөсөн осол гарчээ
2022 оны 5 сарын 07
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 1022 дуудлага иржээ. Ослын улмаас 33 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 18 орон нутагт байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 19 осол бүртгэгдэж, 19 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
- Унадаг дугуйтай, цахилгаан скутертэй зорчигч мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн.
- Үл хөдлөн зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн байна.
Мөн гудамж, замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 447 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 327 орон нутагт 120 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллав.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
7
5
636748
14 эможи
Зочин
2022-05-09 17:49
Жолооч нар эргэлт явган хүний гарц дээр хурдаа хасаж сурах хэрэгтэй дэ
наса
2022-05-09 17:48
дугуйн замаа хийгээчээ машинд мөргүүлчих гээд л явж байна. эсвэл энэ дугуйг битгий унуулалдаа.
...
2022-05-09 09:16
tsakhilgaan duguig bas ankhaarmaar bna...unetei duguig zaisan orchimoor ikh unaj bna...unaj edlekh n buruu bish ch gesen zamiin khudulguund zuw oroltsuulmaar bna.
Иргэн
2022-05-08 10:38
Зүгээр л нэг нэгнээ хүндэтгээд дүрмээрээ яв. Скүүтэр, дугуйг цэгцэлж дүрэм мөрдүүл
2022-05-07 18:07
Энэ скутертэй нөхдүүдэд бас тодорхой хариуцлага тооцдог болохгүй бол урсгал сөрөх, гарцаар гарч байгаа явган зорчигчийг мөргөх, шүргэж унагаах гэх мэт зохисгүй үйлдлүүд гаргаад байгааг анхааралдаа аваарөй
Зочин
2022-05-07 12:23
Бүх жолооч нараа Атестатчилалд оруул.Жолооны курсүүд муу сургасан,Замын цагдаагийнхан судалгаа муу байна.Сэтгэлгүй ажиллацгаадаг.Бөглөрөл түгжрэлийн асуудал муу жолооч муу цагдаа нараас их болж байдаг.
Зочин
2022-05-07 11:07
Дугуйтай явж байгаад уулзвар хүрэх гэхээр зэрэгцэж хурдаа нэмээд шахдаг лаларууд их байна шүү энэ зам дээр
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: