ТЕГ: НӨАТ-ын сугалааг ТҮР ЗОГСООСОН ТЕГ: НӨАТ-ын сугалааг ТҮР ЗОГСООСОН
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ: НӨАТ-ын сугалааг ТҮР ЗОГСООСОН

2022 оны 5 сарын 09

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Татварын Ерөнхий Газраас мэдээлэл хийх үеэр тус газрын дарга Б.Заяабал сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

- НӨАТ-ын 10 хувийг бууруулах боломжгүй юу?

- Олон улсын жишигт бага НӨАТ-тай орон буюу 10 хувиас дооших, 10-20 хувийн дунд татвартай орнууд, 20-оос дээш хувийн их татвартай орнуудаар авч үзсэн судалгааны ажлууд байдаг. Үүгээр авч үзвэл Монгол Улс бага татварын хувь хэмжээтэй орон. НӨАТ-ын татварыг хамгийн сүүлд төлдөг хүн нь хэрэглэгч буюу талх худалдан авч байгаа иргэн юм. Одоогийн хуулиар 2%-ийг буцааж олгодог.

- НӨАТ-ын сугалааг бүр зогсоож байгаа юу?

- Сангийн сайд үүрэг өгсөн. Сугалааг болих шийдвэр гарсан. Гэхдээ урт биш түр  хугацааных юм. Сугалааг яаж зохион байгуулбал олон нийтэд хүрэхүйц байх талаар судлаад, эргэж танилцуул гэдэг үүрэгтэй түр хугацаагаар НӨАТ-ын сугалааг зогсоосон байгаа. Сангийн яамтай хамтран ажиллаж, бусад орны жишгийг судалж байна. Энэ оны 12 дугаар сард багтаж танилцуулан, сугалааны дараагийн хувилбарыг явуулахаар бодлогын хувьд төлөвлөж байна.

- Цаг үеийн нөхцөл байдлын улмаас татварын өрөнд орчихсон байгаа ААН-үүдэд татвараас хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээ авах уу?

- Татвар төлөгч нь Татварын хуулийн дагуу хуулиар ногдох албан татвараа өөрөө томьёолоод, татварын албанд тайлагнадаг. Энэ хүрээнд 3.4 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний татварын өр Татварын албанд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цугларсан. Татварын алба хяналт шалгалтын журмаар өр тавиад, энэ хэмжээнд нэмэгдүүлсэн зүйл байхгүй.

Тайлагналын хувьд авч үзвэл 2021 онд 142,600 татвар төлөгч тайлан ирүүлсэн. Үүнээс,

  • X буюу үйл ажиллагаа явуулаагүй тайланг -71,000
  • Алдагдалтай тайлан -20,152
  • Ашигтай буюу үйл ажиллагаа явуулсан - 45,352 компани байна.  

Монгол Улсад 230 орчим мянган хуулийн этгээд бүртгэлтэй байдаг. Үүнээс үйл ажиллагаа огт явуулаагүй, сүүлийн гурваас дээш жил тайлан ирүүлээгүй 60 орчим мянган компани буюу чанаргүй хуулийн этгээд бий. Эдгээр компанийг татан буулгах асуудлаар УБЕГ, Сангийн яамтай хамтран ажиллаж судалгаа хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
angry an post
636791
3 эможи

Номин
2022-05-11 09:24
Сугалаа гэж байхаар буцаан олголтын хувийг нэмэгдүүлбэл цаагуураа хүмүүсийн баримтаа шаардах, байгууллагууд баримтаа өгөхөөс өөр аргагүйд хүргэн шүү дээ. 2 хувь бууаан олголт өгч сугалаа явуулж үр дүнгээ харсан одоо сугалааг өөр хэлбэрээр явуулсан ч үр дүн нэмэгдэхгүй учраас буцаан олголтын хувиа өсгөх л дээр байхаа
NJUTY
2022-05-10 08:04
оН ДУУСТАЛ СУДАЛЖ ХЭДЭН ТӨГРӨГ цохих нээ
keyboard_arrow_up