ҮАГ: Төсвийн ерөнхийлөн захирагчдад 2021 оны санхүүгийн аудитын дүгнэлтийг гардуулж эхэллээ ҮАГ: Төсвийн ерөнхийлөн захирагчдад 2021 оны санхүүгийн аудитын дүгнэлтийг гардуулж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ҮАГ: Төсвийн ерөнхийлөн захирагчдад 2021 оны санхүүгийн аудитын дүгнэлтийг гардуулж эхэллээ

2022 оны 5 сарын 09

Arslan.mn

Үндэсний аудитын газраас Төсвийн тухай хуульд заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, тайланг холбогдох албан тушаалтнуудад гардуулах ажлыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлүүлэв.

Энэ өдөр /2022.05.06/ Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон Үндэсний аудитын газрын зарим удирдлагууд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн сахилгын хороо, Үндэсний статистикийн хороо, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч, аудитын дүгнэлт, тайланг гардуулсан юм.

Уулзалтын үеэр нийтлэг гарч буй алдаа, зөрчил болон цаашид анхаарах асуудлууд, ирэх жилийн санхүүгийн тайлангийн аудитаар баримтлах бодлого, чиглэлийн талаар шалгагдагч байгууллагуудад Үндэсний аудитын газраас танилцуулга хийж, харилцан санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636795
0 эможи

keyboard_arrow_up