Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийн сэжигтнүүдийг ДАЙЧЛАН БАРИВЧЛАВ
2022 оны 5 сарын 09
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга "Насанд хүрээгүй хүний бэлгийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлгийн нуугдмал хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах журмыг 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр баталжээ.
Энэ хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн эрэн сурвалжлагдаж байсан таван этгээдийг саатуулжээ.
Сэжигтнүүдийг энэ сарын 5-6-ны өдрүүдэд Увс аймгийн Сагил сум, Төв аймгийн Заамар сум, Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчиллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
1
3
636797
10 эможи
Ee
2022-05-09 19:59
Болдоггүй борын тасалдаг болгомоор байна. Хуулиа чангатгахгүй бол ээжүүд нийлж талбай дээр олны нүдэн дээр тасалмаар байна. Үр хүүхдээ ингэж л хамгаалъя даа.
mn
2022-05-09 15:13
ulas shiitgej chadaxgui bol ardin baatar xeregtei bna daa ene niigemd
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: