Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй ЗЭЭЛ ОЛГОНО Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй ЗЭЭЛ ОЛГОНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй ЗЭЭЛ ОЛГОНО

2022 оны 5 сарын 09

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:

Иргэн:

  • Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй, “Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүн;
  • Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн.
  • Аж ахуйн нэгж, байгууллага:
  • Хөгжлийн бэрхшээлтэй  иргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогч;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж байгаа төрийн бус байгууллага.

Санхүүгийн дэмжлэг олгох:

Ажлын байр шинээр бий болгох, хадгалахад чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төсөл, санал, санаачилгыг дэмжих зорилгоор дараах барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгийг олгож, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулна.

Иргэнд санхүүгийн дэмжлэг олгох:

Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, өрхийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй, 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 хүртэл сарын хугацаатай олгоно. Хэрэв иргэн санхүүгийн дэмжлэгийг 5.0 сая төгрөгөөс бага хэмжээгээр авах бол хүсэлтээ бичгээр гаргана;

Сонгон шалгаруулалтыг 3-аас доошгүй долоо хоногийн өмнө тухайн нутаг дэвсгэрийн иргэд, олон нийтэд энэ тухай зар мэдээлэл, сурталчилгаа хийнэ;

Төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлэх зорилготой, төрийн бус байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгож, тогтвортой ажиллуулах тухай төслийг сонгон шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 20.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36 хүртэл сарын хугацаатайгаар  олгоно.

Сонгон шалгаруулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулна.

Аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн болон нийт ажиллагчдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг аж ахуйн нэгжийн бизнесээ өргөжүүлэх, шинээр тохируулгатай ажлын байр бий болгох тухай, мөн бусад аж ахуйн нэгжийн шинээр тохируулгатай ажлын байр бий болгож хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажиллуулах тухай боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 30.0-50.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36-48 сарын хугацаатай олгоно;

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
3
636799
35 эможи

udwal
2022-05-11 23:18
70xuwi
Naranchimeg Сартуул
2022-05-11 07:13
Тийм юм огт бхгүй гэж бналээ халамжаас асуусан
Бадамцэцэг
2022-05-10 23:35
Зээлд яаж хамаарагдах вэ
Зочин
2022-05-10 22:52
Нэг суманд 1 төсөл гээд яг юм хийх сэтгэлтэй хүнд олдохгүй юм . Дараа нь баахан чанаргүй зээл .хүнээ олж өгмөөр юмаа.
Зочин
2022-05-10 22:50
Орон нутагт сая 4 сарын 6 болоод өнгөрсөн энэ одоо юу болоод бна. Төсөл болох хугацаа нь 4 сарын12 болно гэж хэлчээд 6 нд болоод өнгөрсөн гээд бсан
Одмаа
2022-05-10 21:48
Сонсгол хэлний 100% грүптэй зээлд яаж хамрагдах вэ сургуульд угаагч хийж бга
Батбаясгалан
2022-05-10 21:21
Мэдээлэл авмаар байна хаана хандах вэ?
D.Lhagwasvren
2022-05-10 21:03
Bayralaa ajild ni amjilt hvsie huwiaraa hodolmor erheldeg
Dolomtseren
2022-05-10 21:02
Yasan mundag uym be iim olon olon hvmvvs bgaa ajild ni amjilt hvsie
GANZORIG Enhbayr
2022-05-10 19:44
Toriin alband jijvvr hiideg hun awch boloh yy
Чанцалмаа
2022-05-10 16:24
Хөгжлийн бэрхшээлтэй хүн яааж авах бэ
Арсланбаатар Ѳлзий
2022-05-10 15:32
Ямар журмаар, хаана хандаж төсөлд хамрагдах вэ?
nayam teren
2022-05-10 15:14
хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан хавдараар зээл авч болохуу
Enkhtuya
2022-05-10 15:10
Yaaj xamragdax we x0doo oron nutagt bsag
Amaraa Nyamjav
2022-05-10 14:58
Зээлд яаж хамрагдах вэ мэдээлэл авья
Gantulga
2022-05-10 14:43
Medreliin ovchtei hund zeel avj boloh bolovuu 80 %
нурбол ителиелтох
2022-05-10 14:04
Зээлд яаж хамаарагдах бэ
Monhzul
2022-05-10 13:21
Zow chee
deegii
2022-05-10 13:01
holbogdoh utas hayg bna uu
Хүрэлбаатар
2022-05-10 12:33
Мэдрэлийн групп-д байдаг зээлд хамрагдах гэсэн юм. Мэдээлэл авъя.
Ж.жагаа
2022-05-10 12:30
Хөдөлмөрийн чадвар нь 60% алдагдалтай бол авч болох уу
Otgonbayr
2022-05-10 09:21
70/hvwi aldagdalt urgend ymar negen zel awch boloh bolwuu
даваахүү
2022-05-10 08:07
Сонсголын грүпт байдаг зээл авы мэдээлэл авы
Зочин
2022-05-09 23:11
yaj zeel awah we
Пагамсүрэн
2022-05-09 21:34
Хөдөлмөрийн чадамжаа 50%алдалттай иргэнд ямар нэгэн зээл авч болох бол уу
Otgonbat
2022-05-09 21:32
yaj zeel hamardah be
keyboard_arrow_up