АУДИТ: Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй болсон АУДИТ: Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АУДИТ: Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй болсон

2022 оны 5 сарын 10

Arslan.mn

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын нэгдүгээр үе шат 2023 онд дуусах хугацаатай боловч хүрэх үр дүнгийн үзүүлэлтийн биелэлт 2020 оны эцсийн байдлаар 30.7 хувьтай байна.

Энэ нь эрчим хүчний салбар эдийн засгийн суурь салбар болохын хувьд дунд хугацааны бодлогын хэрэгжилт удааширсан хугацаагаар хөгжлийн бусад зорилтуудын үр дүн мөн хугацаагаар хойшлох эрсдэлийг үүсгэж байна гэж 2021 эцэст гаргасан тайландаа Үндэсний аудитын газар тодотгожээ. 

Дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ дэвшүүлсэн зорилт, хугацаандаа бүрэн хэрэгжүүлээгүйгээс үүсэх үр дагавар, алдагдсан боломжийг тооцоолдоггүй байна. Аудитын багийн зүгээс бодлогын хэрэгжилт хангагдаагүйгээс хэдий хэмжээний боломж алдсаныг жишээ болгон тооцож үзэхэд

  • Эрчим хүчний нийт хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилт биелсэн бол 377.9 сая кВт.цаг эрчим хүчийг импортоор авах байсныг дотоодын үйлдвэрлэлээр хангаснаар жилд 49.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах; 
  • Тавантолгойн ДЦС-ыг барьж ашиглалтад оруулсан бол зөвхөн Оюутолгой ХХК-ийн хэрэглээг хангаж, нэг худалдан авагчтай загварт жилд 349 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх боломжийг алдсан байна.

Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах боломжгүйд хүрэх эрсдэлтэй байна

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн ашиглалтын нийт 5,584.1 км урт бөгөөд цахилгаан дамжуулах агаарын шугамын 22.9 хувь буюу 1,278.7 км нь 0-10 жил, 4.2 хувь буюу 234.5 км нь 11-20 жил, 72.9 хувь буюу 4,070.9 км-ийг 21-ээс дээш жил нийт 80 дэд станцын 151 иж бүрдэл бүхий 5,064.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай трансформатор байгаагаас

  • 45 хувь /68 иж бүрдэл/ нь 0-10 жил
  • 17 хувь /26 иж бүрдэл/ нь 11- 20 жил
  • 38 хувь нь 21-ээс дээш жил тус тус ашиглаж байна.
  • Улаанбаатар хотын цахилгаан хангамжид ашигладаг дамжуулах сүлжээний 33 дэд станцаас 28 дэд станц, түгээх сүлжээний 30 дэд станцаас 25 дэд станцууд суурилагдсан хүчин чадалд тулсан, зарим дэд станцуудын хувьд хэтэрсэн байна. Үүний улмаас 2020 онд 288.0 МВт чадал хүссэн 6,851 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад техникийн нөхцөл олгоогүй байна.
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадал 2021 оны есдүгээр сарын байдлаар 2,534 Гкал/ц, дулааны тооцоот ачаалал 2,992.3 Гкал/ц, техникийн нөхцөл олгосон хүлээгдэж байгаа хэрэглээ 691 Гкал/ц-т хүрч, суурилагдсан хүчин чадлаас 1,149.3 Гкал/ц буюу 45.3 хувиар хэтэрсэн байна.
  • "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн 80 гаруй хувийг эзэлдэг нийт 379.5 км урттай дулааны шугамын 76 хувь буюу 288.3 км шугам 0-30 жилийн, 24 хувь буюу 91.2 км шугам нь 30-аас дээш жилийн насжилттай, шугамын ашиглалтын хугацаа дууссан байгаа нь хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангахад хүндрэл учруулж, Улаанбаатар хотын дулааны хангамж тасалдах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байна.

Улсын хэмжээнд дулааны эрчим хүчний хэрэглээний 71.7 хувийг Улаанбаатар хотын хэрэглэгчид эзэлж байна. Улаанбаатар хотод 2021 оны есдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын 414.3 мянга гаруй айл өрхийн 42 хувь нь гэр хороололд, 58 хувь нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон орон сууцанд амьдарч ба өрхүүд дунджаар 11 жил болсон, дундаж хэмжээ нь 47 м.кв сууцанд амьдарч байна.

Гэр хорооллын нэг өрх жилд 3 тонн сайжруулсан түлш хэрэглэхэд нийт 450 мянган төгрөг зарцуулж байгаа бол адил хэмжээтэй орон сууцанд амьдардаг айл өрхийн дулааны төлбөр жилийн 234.2 мянган төгрөг байна.

Өөрөөр хэлбэл, хот, хөдөөгийн гэр хороолол, малчин өрх төвлөрсөн дулаанд холбогдсон өрхүүдээс илүү өндөр зардлаар буюу хүйтний улиралд дулааны хэрэгцээгээ хангаж байгаа ч амьдралын чанар ялгаатай байгааг тайланд дурджээ.

Айл өрхийн цахилгааны дундаж тарифыг 28.7 хувиас дээш хувиар нэмсэн тохиолдолд дулааны алдагдлын хөндлөн татаас шингэж эхлэх тооцооллыг мөн гаргасан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636834
0 эможи

ИРГЭН
2022-05-10 23:45
ОДОО АЙЛГАЖ АЖИЛ ХИЙЖ АШИГ ХАРДГАА БОЛИ
Зочин
2022-05-10 21:14
Дулааны сүлжээ компанид ажиллаж байсан сэтэртэй болгон барилгын компаниудад техникийн нөхцөл гаргаж өгч шанд нь байр авдаг тэдний буруутай энэ мэт зохисгүй үйлдлүүдээс болж ачааллаа дийлэхгүйн улмаас Улаанбаатар хот хөлдөхөөр байдалд орсон
keyboard_arrow_up