СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин замын хажуу руу онхолдож 32 настай эмэгтэй газар дээрээ амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин замын хажуу руу онхолдож 32 настай эмэгтэй газар дээрээ амиа алджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин замын хажуу руу онхолдож 32 настай эмэгтэй газар дээрээ амиа алджээ

2022 оны 5 сарын 11

Arslan.mn

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд  автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр/2022.05.10/ 08:28 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан 08:52 цагт очиход Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож иргэн У /32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байжээ. Улмаар цогцсыг гаргаж Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн байна. Мөн хамт зорчиж явсан жолооч Б /24 настай эмэгтэй, Булган аймгийн Сайхан сумын харъяат/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
19
ouch an post
4
confuse an post
3
angry an post
2
636857
32 эможи

keyboard_arrow_up