ШУУРХАЙ: ХХҮЕГ-т ЭЦГ-ынхан НЭГЖЛЭГ хийж, тус газрын дарга Л.Дашдэмбэрэл нарын хүмүүст ХЭРЭГ үүсгэн шалгаж эхэлжээ ШУУРХАЙ: ХХҮЕГ-т ЭЦГ-ынхан НЭГЖЛЭГ хийж, тус газрын дарга Л.Дашдэмбэрэл нарын хүмүүст ХЭРЭГ үүсгэн шалгаж эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: ХХҮЕГ-т ЭЦГ-ынхан НЭГЖЛЭГ хийж, тус газрын дарга Л.Дашдэмбэрэл нарын хүмүүст ХЭРЭГ үүсгэн шалгаж эхэлжээ

2022 оны 5 сарын 11

Arslan.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ЯГ ОДОО  Эрүүгийн цагдаагийн газраас НЭГЖЛЭГ хийж байна.

Тодруулбал,  тус газрын даргаар Л.Дашдэмбэрэл болон зарим дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга нарт ХЭРЭГ ҮҮСГЭН шалгаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд өнөөдөр НЭГЖЛЭГ хийсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ.

Хамгийн ноцтой нь, Л.Дашдэмбэрэлийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компаниудад халамжийн мөнгө оруулж авсан  хэргээр шалгаж  байна.   

Эргэн сануулахад, Л.Дашдэмбэрэл нь НАМЗХ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад тус газрын даргаар 2020 онд томилогдсон билээ. Уг албан тушаалд тавигдах шаардлагыг огтхон ч хангаагүй Л.Дашдэмбэрэлийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолоор ажлаас чөлөөлөгдөх ёстой байтал өнөөдрийг хүртэл ажлаа хийж явсан талаар мэдээлэл ч гараад буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
3
confuse an post
1
angry an post
9
636867
23 эможи

Zochin
2022-05-15 03:32
Yagad turin meselt komfanudad! Aimag oron nutgin zasag zahirganudad! Sumdin zasag zahirgadad! haytad,solongsudad mongold amirah erh olgoh erhig ni chulutei amidrah erhig olgodg erhudig uguh! Erh medel uhchihdg um be!
Жижгээ
2022-05-14 09:14
Гэж байхад зөвшөөрөл олгож байгаа нь тэд төрд төлөх гадаадаас ажиллах хүчин оруулж ирж ажиллуулсны төрд төлөх татвар хураамжийг авдаггүй дахин дахин хятад ажилчидыг оруулах урилга зөвшөөрлиг өгөөд баыдаг нь нэг л сэжигтэй авилга хээл хахуул л үнэртээдбайх юм . Энэ нь энэ дарга нартай нь л холбоотойдоо
Жижгээ
2022-05-14 09:10
ХХҮЕГ-ийнхан үнэхээр хариуцлагагүй авилгад идэгдсэн газар юм шиг бна лээ. Лелминерал ХХК ныхан борнуурын төмөрлөгийн үйлдвэрт засгийн газрын тогтоолын дагуу оБорнуурын арматурын үйлдвэрт 17мхятадажилчингм2021 онд оруулж ирэхэд ХХҮЕГ урилга өгч оруулах зөвшөөрөл өгсөн атлаа олон сараар ажиллаж байхад төрд орох ёстой 1 рүний 850000 төгрөгийн хураамжийг нэгч төгрөг аваагүй хятад ажилчидаа буцаалгүй цалинг нь ч гүйцэд өгөлгүй өдий болтол буцаалгүй хөсөр хаяад байлгаад байхад энэ талаар гомдол гаргахад хүлээж авччихаад татвар хураамжийг нь лелминерал ХХК иас гаргуулаад хүмүүсийг буцаахад саадгүй байх боломжит арга хэмжээг аваад өгөөч гэхээр ямарч арга хэмжээ авдаггүй.түрүү жил оруулж ирсэн ажилчидаа татвар хураамж төлөөгүй оршин суух үнэмлэх ч өгөөгүй хөдөө цалинг гүйцэд өгөлгүй ажиллуулаад буцаагаагүй ажилчид цалингүй ажиллахаас татгалзаж буцах хүсэлтээ байхад шийдвэрлэлгүй дахиад өөр хятад ажилчидыг оруулж ирэх
keyboard_arrow_up