ПРОКУРОР: Авилгын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ
2022 оны 5 сарын 12
Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа дүүргийнхээ нийтийн албан тушаалтнуудад Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бүх шатны төрийн албан хаагчийн үүрэг оролцоог идэвхжүүлэх, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалтыг “Авлигын хор хөнөөл, төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр явуулсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 100 гаруй албан тушаалтан оролцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
636894
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: