ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл 600 сая төгрөг “угаасан“ байж болзошгүй байна ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл 600 сая төгрөг “угаасан“ байж болзошгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл 600 сая төгрөг “угаасан“ байж болзошгүй байна

2022 оны 5 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг их хэмжээний мөнгө хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт шалгаж эхэлжээ. Уг хэрэгт холбогдуулж ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өчигдөр ХХҮЕГ-ын байранд очиж, компьютер, санхүүгийн бичиг, дансны хуулгуудыг нь нотлох баримт болгон хураан аваад зогсохгүй Л.Дашдэмбэрэлийг цагдаагийн газарт авчран мэдүүлэг, тайлбар авсан гэнэ.

Мөн албан өрөө болон гэрт нь прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийсэн байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэлтэй хамт Санхүү төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нарыг шалгаж байгаа аж.

Тэднийг бүлэглэн өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү 200, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400, нийт 600 сая төгрөг шилжүүлээд, уг мөнгөө буцаан авч ашиглан, гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ. Цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн үед буюу 2020-2021 онд ХХҮЕГ-аас өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг улсын хэмжээнд дахин хийнэ гэх нэрээр 400 сая гаруй төгрөг зарцуулна хэмээн завшсан байж болзошгүй аж.

 

 

Бэлтгэсэн Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
636895
1 эможи

Зочин
2022-05-12 18:35
Юм Гусдаггүй хүн гэж алга даа
keyboard_arrow_up