Машин угаалгын газруудад саарал ус хэрэглэх ШААРДЛАГА тавьж байна Машин угаалгын газруудад саарал ус хэрэглэх ШААРДЛАГА тавьж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Машин угаалгын газруудад саарал ус хэрэглэх ШААРДЛАГА тавьж байна

2022 оны 5 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн болон гүний, гадаргын усны өнөөгийн байдал, хэрэглээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ц.Төрхүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын иргэдийн хоногийн усны хэрэглээ 160-170 мянган шоо метр байна. Саарал усыг ашиглаж байгаа томоохон нэг л байгууллага бий. Машин угаалгын 134 аж ахуйн нэгж, иргэн байгаагаас 34 нь ус ашиглах нацос, тоног төхөөрөмж суурилуулсан.

Манай байгууллагаас дээрх 134 байгууллагад саарал ус хэрэглэх шаардлага тавьж байна. Хил хаасантай холбоотойгоор тоног төхөөрөмжөө авч чадахгүй байгаа гэдэг  тайлбар хэлж байгаа” гэлээ. Хотын дарга дээрх асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, шаардлагатай бол журам гаргах эсэхийг судлахаар болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637003
1 эможи

Зочин
2022-05-19 14:00
Усаа хэмнэмээр байвал уул уурхайгаа зогсоох хэрэгтэй
Зочин
2022-05-19 13:59
Машин угаалга 3 дахин үнэтэй ус хэрэглээд сард ердөө 500к төгрөгийн ус хэргэлдэг шүү. Орон сууцны тарифаар тооцвол 167к төгрөгний ус зарцуулдаг. 160 авто угаалга байдагаас 50 нь төвийн шугамд холбогдсон гэж багаа тэгэхээр боддоо нэг айл ойролцоогоор 30к ус зарцуулна нэг угаалга 5 айлтай дүйцэх хэмжээний ус зарцуулж нийт төвийн шугаманд холбогдсон 50 угаалга 250 айлтай тэнцэх хэмжээний ус зарцуулж байхад л улсаараа нийлж чулуу шидээд байдгаа болих хэрэгтэй шд. Манай байр гэхэд л 255 айлтай гээд боддоо. Ус сувгийнхан угаалгаас хэдэн төграг хийж амьдардаг өлөн байдлаа болих хэрэгтэй шүү
keyboard_arrow_up