АТГ: Өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн ХЭРГҮҮД
1. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнууд нь иргэн О-г онц харгис хэрцгий аргаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэг;
2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан Э нь иргэн Б-ийн хүүхдийн холбогдсон хар тамхины хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж 10 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэг;
3. Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт нэр бүхий компанид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэг;
4. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг дарга С нь тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн захирал Б-ыг албан тушаалын байдлаа ашиглан дарамтлан, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлж, хясан боогдуулах аргаар 5 сая төгрөгийн хахууль авсан, мөн сумын Засаг даргын Тамгын газрын албан хэрэгцээний 20 тонн нүүрсийг дээрх компанид албан хүчээр худалдан борлуулж, нүүрсний мөнгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэх хэрэг;
5. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын байцаагч Ц нь албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Зөрчлийн хуулиар торгож байна гэх нэрийдлээр иргэн А-аас бэлэн мөнгө авсан гэх хэрэг